6.16 дугаар зүйл. Органик хүнсний тухай хууль зөрчих
1.Органик үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, экспортлогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар “эрхлэгч” гэсний дараа “, импортлогч, экспортлогч” гэж оруулсан./
2.Хуульд заасан органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хуульд заасан:
3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдах органик бүтээгдэхүүн; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.2.органик хүнсний тэмдэг, шошгод тавигдах шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан.
4.Баталгаажуулалтын байгууллага нь:
4.1.хуульд заасан журмыг зөрчиж органик бүтээгдэхүүнийг баталгаажуулсан; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.2.органик үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг хуульд заасан хугацаанд мэдээллийн санд мэдэгдээгүй бол итгэмжлэлийг хүчингүй болгож хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./