1.7 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Шүүгч, прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./