1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.

2.Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно.

3.Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.

4.Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг прокурор тогтооно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

6.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:

6.1.консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.2.хилийн төлөөлөгч, орлогч, туслагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 2.8 дахь заалт, 7.3 дугаар зүйл, 14.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.4.аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17, 15.28 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 5.10 дугаар зүйл, 11.29 дүгээр зүйлийн 10, 11, 21 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйл, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр зүйл, 15.21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 35, 36 дахь хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.6.олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 44, 46, 47, 50, 53, 57 дахь хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.7.гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 5.12 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь, 5.16, 5.18, 5.19 дүгээр зүйл, 5.20 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 5, 9, 10, 11, 16 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.22, 6.24 дүгээр зүйл, 6.27 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.29 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.31 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 6, 10, 11 дэх хэсэг, 8.8, 8.9 дүгээр зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.33 дугаар, 15.34 дүгээр зүйл, 15.36 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 11, 12, 13, 15, 17, 20 дахь хэсэг, 18.3, 18.5, 18.6, 18.7 дахь заалт, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “15.34 дүгээр” гэсний дараа “зүйл, 15.36 дугаар зүйл” гэж нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.9.ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.27 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.14 дэх заалтад заасан зөрчил;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 2.1, 2.2 дахь заалт, 3, 4, 5, 6 дахь хэсэг, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5.15, 6.1, 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3, 2.4, 2.5 дахь заалт, 3, 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 1.2, 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15, 16 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэг, 9.1, 9.2, 9.4 дэх заалт, 6.8, 6.9 дүгээр зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэг, 6.11, 6.12 дугаар зүйл, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 6.15 дугаар зүйл, 6.16 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.17 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19 дүгээр зүйл, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 6.24 дүгээр зүйл, 6.25 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.28 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 7.1, 7.2, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2, 2.3, 2.4, 2.5, 3.1, 3.3 дахь заалт, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6 дугаар зүйл, 9.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэг, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 9.12, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 10.29, 10.30, 11.2 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 12.12, 13.1, 13.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 13.5, 13.7, 13.9, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.11, 14.13 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7, 9, 10 дахь хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 5.12 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 27, 28 дахь хэсэг, 6.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 1.1, 2.8 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 10, 12, 13, 15 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.2 дахь заалт, 6.7 дугаар зүйлийн 9.3 дахь заалт, 6.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэг, 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 6.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.17 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.23 дугаар зүйл, 6.25 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 2.1, 3.2 дахь заалт, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 10.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 10.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.21, 11.22 дугаар зүйл, 11.24 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэг, 13.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 13.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.2 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.12.татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.13.гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

6.14.оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь заалт, 10.18 дугаар зүйл, 11.3 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, 11.10 дугаар зүйлийн 2.1, 5.4, 12.4 дэх заалт, 11.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 11.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.15.нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.17.гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, 7.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

6.18.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 10.11, 11.5, 11.6, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.13, 11.14, 11.15, 11.16, 11.23, 11.26 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг, 11.30, 11.33, 11.34, 11.35, 13.3, 13.6, 13.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.19.Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 11.3, 11.4, 11.8 дугаар зүйл, 11.12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 11.17 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 2, 3 ,4, 5, 6, 7 дахь хэсэг, 11.29, 11.30, 11.31, 11.32, 11.35 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 26 дахь хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.20.улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2, 6, 7 дахь хэсэг, 10.9, 10.10, 10.20 дугаар зүйл, 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйл, 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.21.архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.26 дугаар зүйлд заасан зөрчил;

6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.23.статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.21, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.19, 15.25 дугаар зүйлд заасан зөрчил;

6.24.иргэний нисэхийн хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад "нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч" гэснийг "иргэний нисэхийн хяналтын байцаагч" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.25.төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

6.26.хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.27.улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 7, 8, 10, 11 дэх хэсэг, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтад 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.28.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-12 дахь хэсэгт заасан зөрчил.

/Энэ заалтыг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.29.хорих ангийн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.27 дугаар зүйлийн 3.11, 3.12, 3.13 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.30.Авлигатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.30 дугаар зүйлд заасан зөрчил.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.31.санхүүгийн мэдээллийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 11.29, 15.2 дугаар зүйлд заасан зөрчил.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.32.Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.33.Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.14 дүгээр зүйлд заасан зөрчил. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.34.авто замын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.4, 14.5 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.35.автотээврийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.36.аялал жуулчлалын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.37.байгаль орчны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 2.1, 2.2 дахь заалт, 3, 4, 5, 6 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 дахь заалт, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 дахь хэсэг, 6.24 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1, 7.2, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9 дүгээр зүйл, 7.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дахь хэсэг, 7.13 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 16.1, 16.3, 16.4, 16.8, 16.10 дахь заалт, 7.15 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 5.2, 5.3 дахь заалт, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.38.барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.7 дахь заалт, 6.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.1, 12.4, 12.5, 12.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.39.боловсролын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.19, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.40.газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 8.1, 8.2, 10.14, 10.25, 10.27. 10.29, 11.2, 12.2, 12.3, 12.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.41.газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 3, 7, 8 дахь хэсэг, 16.5 дахь заалт, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2, 2.3, 2.4, 2.5, 3.1, 3.3 дахь заалт, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.42.геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл, 5.15 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалт, 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.10 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.1 дэх заалт, 8 дахь хэсэг, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 10.2 дахь заалт, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.43.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.11 дүгээр зүйлд заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.44.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 6.15, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.19 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.25, 10.27, 10.29, 11.2, 13.5, 13.9 дүгээр зүйл, 13.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.45.нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.46.соёлын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.5, 9.6 дугаар зүйл, 9.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэг, 9.12, 9.13, 9.14, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.47.соёлын өвийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.7, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.48.ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 6.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.15 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 7, 10 дахь хэсэг, 7.8, 10.25, 10.27, 10.29, 11.2, 13.1, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

6.49.усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.50.харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.22, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.1, 14.2, 14.3, 14.13 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 14, 37, 38, 39 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.51.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.2, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.52.хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 10.12, 10.13, 10.14 дүгээр зүйл, 10.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10.16, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.53.хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.15, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.54.хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.3 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 15, 16 дахь хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 6.15 дугаар зүйл, 6.16 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 6.25 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.14, 10.25, 10.27, 10.29. 11.2, 11.25, 13.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.55.хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.24, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.56.цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.57.эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1.2, 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.58.эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэг, 9.1, 9.2, 9.4 дэх заалт, 6.8, 6.9 дүгээр зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэг, 6.11, 6.19 дүгээр зүйл, 6.28 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.59.эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 6.29 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6 дахь заалт, 8, 9, 10, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 23, 26 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3, 2.4, 2.5 дахь заалт, 3, 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.7, 2.9 дэх заалт, 6.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 16 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 9.1, 9.2, 9.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6.12 дугаар зүйл, 6.14 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 7 дахь хэсэг, 6.15 дугаар зүйл, 6.17 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 7.15 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь заалт, 3 дахь хэсэг, 5.1 дэх заалт, 6, 8 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 11.25 дугаар зүйл, 12.1 дүгээр зүйлийн 1.5, 1.9, 6.1, 7.2 дахь заалт, 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.60.эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.19, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.61.эрчим хүчний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 12.1 дүгээр зүйлийн 1.5, 7.2 дахь заалт, 12.8, 12.9, 12.10, 12.12 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.62.дотоодын цэргийн эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.2, 6.3, 15.2, 15.35 дугаар зүйлд заасан зөрчил. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.63.Сонгуулийн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан зөрчил. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.64.мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэг, 10.25, 10.29 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.11 дүгээр зүйлд заасан зөрчил. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.65.таримал ургамлын үр, сортын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.25 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 10.27, 13.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.66.Хотын стандартын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зөрчил. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12, 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх, Шүүхийн сахилгын хороогоор өргөдөл, мэдээлэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Шүүхийн сахилгын хорооны гишүүн шийтгэл оногдуулна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийг дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод үйлдсэн бол дотоодын цэргийн алба хаагч энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно.

11.Энэ хуульд заасан эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ — 1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал | Лавбосс