4.7 дугаар зүйл. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн хэрэгсэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тусгаарлахыг зохих байгууллагад даалгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./