5.1 дугаар зүйл. Эрх хязгаарлах арга хэмжээ
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараахь арга хэмжээг авна:
1.1.хүнийг саатуулах;
1.2.үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох;
1.3.холбогдогчийн баримт бичгийг хураан авах;
1.4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх.
1.5.үнэт цаасны арилжааг түр зогсоох, үнэт цаас тусгаарлах. //Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болно.
3.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, эрүүгийн хэргийн шүүгч дараахь тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална:
3.1.зөрчлийн хэрэг бүртгэлт дууссан;
3.2.эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан;
3.3.эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон.
4.Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
5.Эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.