5.2 дугаар зүйл. Хүнийг саатуулах

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5.2 дугаар зүйл. Хүнийг саатуулах

1.Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна:

1.1.тагнуулын болон цагдаа, дотоодын цэргийн эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.2.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар;

1.3.хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар;

1.4.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар.

2.Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

3.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр саатуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

4.Энэ зүйлийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хүнийг саатуулсан бол прокурорт даруй мэдэгдэнэ.

5.Энэ зүйлийн 1.1 дэх заалтад зааснаас бусад үндэслэлээр хүнийг саатуулсан бол хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор мэдэгдэнэ.

6.Энэ зүйлийн 1.4 дэх заалт, 2 дахь хэсэгт заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах арга хэмжээг энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу эрүүгийн хэргийн шүүх барьцаагаар сольж болно.

7.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад заасан саатуулах байрны дэглэм, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.