5.4 дугаар зүйл. Баримт бичгийг хураан авах
1.Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч, хураан авсан тухай баримтыг холбогдогчид өгнө. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Холбогдогч хураалгасан баримт бичгийг ашиглах зайлшгүй шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.