6.10 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.10 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах

1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

1.2.шийтгэл оногдуулах;

1.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх.

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу арван найман насанд хүрээгүй холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөхдөө түүний хувийн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан журмаар тогтоосон байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.