6.4 дугаар зүйл. Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.4 дугаар зүйл. Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх

1.Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг шилжүүлэхдээ шаардлагатай бол зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна.

4.Илэрсэн зөрчил нь зөрчлийн хэрэг бүртгэх хэд хэдэн байгууллагад харьяалагдахаар бол прокурорт танилцуулж, өөрийн харьяалах зөрчлөөс бусад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар даруй шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.