6.5 дугаар зүйл. Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах
1.Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл гаргасан хүн, хуулийн этгээд, албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.
3.Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
3.1.шийдвэрийг хэвээр үлдээх;
3.2.шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгож, даалгавар өгөх;
3.3.шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./