7.6 дугаар зүйл. Торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Шийтгэлийн хуудсанд заасан торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр нь торгох шийтгэлийг хөнгөрүүлсэн нөхцөлд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан бүрэн төлнө. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Зөрчил үйлдсэн хүн Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтан нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл тухайн зөрчил гаргасан харьяаллын шүүхэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./