9.3 дугаар зүйл. Шүүгчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх
1.Шүүгчийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй.
2.Энэ хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгчийн хянан шийдвэрлэсэн, мөн баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлнэ.
3.Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шүүгчийн торгох шийтгэлийн биелэлтийг тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан эрх бүхий байгууллага тус тус хариуцна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Шүүгчийн оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солиулах тухай саналыг эрх бүхий албан тушаалтан шүүхэд даруй гаргана.
5.Шүүгч энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ