14 дугаар зүйл. Гадаад валютын зээл, төлбөр тооцоо

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Гадаад валютын зээл, төлбөр тооцоо

1. Гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас Засгийн газрын шугамаар авсан гадаад зээл тусламжийн нэгдсэн бүртгэлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөтөлнө.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Засгийн газрын шугамаар авах гадаад зээлийн баталгааг Засгийн газрын зөвшөөрснөөр Сангийн сайд гаргана. Сангийн сайдын баталгаагүй авсан зээлийн төлбөрийг Засгийн газар хариуцахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

З. Гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, тусламжийн хөрөнгийг Засгийн газар нь Монголбанк болон түүнээс гадаад төлбөр, тооцооны эрх олгосон арилжааны банк, бусад аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр худалдах буюу зээлдүүлж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4. Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан зээлийн гэрээнд хүү, төлөх хугацаа, зориулалт, хүлээх хариуцлага зэргийг талууд харилцан тохиролцож тусгана.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5. Засгийн газрын гадаадаас авсан зээлийг ашиглагч банк, бусад аж ахуйн нэгж, байгууллага нь уг зээлийг эргүүлж төлөх хөрөнгийн эх үүсвэрийг тухай бүр бүрдүүлж төсөвт төлнө.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн гадаадаас авсан валютын зээлийг Монгол банкинд бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7. Төсвийн санхүүжилтээр хийх гадаад төлбөрийг зөвхөн тухайн санхүүгийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

8. Сангийн яам нь Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр тооцоог банкаар дамжуулан хийнэ.

9. Байнга болон түр оршин суугч нь Монголбанкнаас гадаад төлбөр, тооцооны эрх олгосон арилжааны банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны салбарт гадаад валютын данстай байж болно.

Валютын гүйлгээнд тавих хяналт

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.