13 дугаар зүйл. Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах

1. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно.

2. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг дор дурдсан журмаар тус улсын хилээр гаргаж болно:

1/ гадаад төлбөр, тооцооны эрх бүхий арилжааны банкнаас худалдан авсан, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг тухайн банкны нотолгоог бичгээр, эсхүл цахим хэлбэрээр; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/ гадаадаас оруулж ирсэн бол түүнийгээ нотлох гаалийн мэдүүлгээр;

З/ өв залгамжлан авсан болон бусдаас бэлэглэсэн бол үүнийгээ тус улсын нотариатын байгууллагын нотолгоог бичгээр, эсхүл цахим хэлбэрээр; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/ Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар.

З. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг хуулиар хязгаар тогтоогоогүй бол гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр тус улсын хилээр гадаадад гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.