12 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гадаад валютын гүйлгээ

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гадаад валютын гүйлгээ

1. Энэ хуулийн З дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2, З мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасан байнга буюу түр оршин суугчид нь гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжүүлэх ажиллагааг зөвхөн Монголбанк, түүнээс эрх олгосон

арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ.

2. Энэ хуулийн З дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2, З-т заасан байнга оршин суугч нь орлогоо гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор худалдах буюу хадгалуулна.

З. Гадаад бэлэн валютаар ажил, үйлчилгээ эрхэлж буй энэ хуулийн З дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан байнга оршин суугч нь өдөр тутмын гүйлгээ хийхэд шаардагдахаас бусад гадаад валютыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хугацаанд банкинд худалдах буюу хадгалуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4. Монгол Улсын иргэд болон энэ хуулийн З дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2,З-т заасан байнга оршин суугч нь гадаадад хөрөнгө байршуулах, зээл тусламж олгохдоо Сангийн яаманд бүртгүүлнэ.

5. Байнга болон түр оршин суугч нь арилжааны банкнаас гадаад валют худалдан авах, зээлдэх, банкинд худалдах, зээлдүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр, зээлийн баталгааг бичгээр үйлдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.