11 дугаар зүйл. Арилжааны банкны эрхлэх валютын гүйлгээ,эрх, үүрэг
1. Арилжааны банк нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд валютын гүйлгээний дараахь үйл ажиллагааг эрхэлж болно:
1/ гадаад валютын бэлэн бус төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх;
2/ гадаад валютыг бэлнээр худалдах, худалдан авах;
З/ байнга болон түр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж, гүйлгээ хийх;
4/ гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бүх төрлийн ажил, гүйлгээ эрхлэх.
2. Валютын гүйлгээ эрхэлж байгаа арилжааны банк дараахь үүрэгтэй байна:
1/ валютын гүйлгээний талаарх тайлан, мэдээг тогтоосон журмын дагуу гаргах, мэдээлж байх;
2/ төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц гүйлгээг Монголбанкны зөвшөөрлөөр гүйцэтгэх;
З/ харилцагчийнхаа гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах;
4/ гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх.
З. Арилжааны банк нь гадаад валютын ажил, үйлчилгээндээ ногдуулах шимтгэлийг өөрөө тогтооно.