10 дугаар зүйл. Монголбанкны эрхлэх валютын гүйлгээ

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Монголбанкны эрхлэх валютын гүйлгээ

1. Монголбанк нь Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор тус улсын болон гадаад орны банк, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс валют, цэвэршүүлсэн алт худалдан авч болно.

2. Монголбанк нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилгоор өөрийн эзэмшилд байгаа валютын гадаад нөөцөөс гадаад валютыг худалдана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.