9 дугаар зүйл. Валютын гүйлгээ

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Валютын гүйлгээ

1. Валют худалдах, худалдан авах, хадгалах, зээлдэх, шилжүүлэх, байршуулах, барьцаалах, улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой үйл ажиллагааг валютын гүйлгээ гэнэ.

2. Банк нь гадаад валютын гүйлгээг түүнтэй тэнцэх хэмжээний үндэсний валютын гүйлгээтэй нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

З. Монгол Улсын үндэсний валют, чөлөөтэй хөрвөдөггүй гадаад валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах, валютын гүйлгээнд ашиглах журмыг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.