8 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх

Монголбанк нь валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх;

2/ улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

З/ Монгол Улсын болон гадаадын валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоо эрхлэх;

4/ төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээ тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлүүлэх, түүнийг хадгалах, оновчтой, үр ашигтай байршуулах;

5/ Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоог гүйцэтгэх;

6/ байнга оршин суугчид гадаад төлбөр, тооцоо хийх болон гадаад бэлэн валютаар гүйлгээ эрхлэхэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7/ валютын гүйлгээний тайлан, мэдээ гаргах журмыг тогтоох;

8/ валютын гүйлгээний нэгдсэн тайлан, мэдээг Улсын Их Хуралд улирал бүр оруулж байх;

9/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Валютын гүйлгээ хийх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.