7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах;

2/ Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцэл зохиож, биелэлтэд нь хяналт тавих;

З/ гадаадаас авах Засгийн газрын зээл, түүний төлбөртэй холбогдсон санал боловсруулах хэрэгжүүлэх;

4/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.