16 дугаар зүйл. Валютын хяналтын улсын байцаагч

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Валютын хяналтын улсын байцаагч

1. Валютын хяналтыг Улсын ерөнхий байцаагч, Улсын ахлах байцаагч, улсын байцаагчид хэрэгжүүлнэ.

2. Валютын хяналтын улсын ерөнхий байцаагч нь Монголбанкны ерөнхийлөгч, Улсын ахлах байцаагч нь валютын асуудлыг эрхэлсэн Монголбанкны дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга байна.

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

З. Валютын хяналтын улсын байцаагчийг Улсын ерөнхий байцаагч, Санхүүгийн зохицуулах хорооны валютын хяналтын улсын байцаагчийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тус тус томилно.

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.