5 дугаар зүйл. Монгол Улсын валютын зах, ханш

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Монгол Улсын валютын зах, ханш

1. Эрх бүхий банк, бирж, брокерийн компаниас эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютын худалдаа арилжааны үйл ажиллагааг Монгол Улсын валютын зах гэнэ.

2. Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана.

З. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг урьд өдрийн ханшаас 5 буюу түүнээс дээш хувийн хэлбэлзэлтэйгээр өсгөх буюу бууруулах тохиолдолд монгол Улсын Ерөнхий сайдтай зөвшилцөнө. Зөвшилцөөнд хүрээгүй нь Монголбанкны Ерөнхийлөгч шийдвэр гаргахад саад болохгүй.

4. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно.

5.Эдийн засгийн харьяат болон харьяат бусын гадаад валютаар олсон орлого, импортын барааны хилийн үнийг төгрөгт шилжүүлэн гаалийн болон бусад татвар ногдуулах хэмжээг тодорхойлох, гадаад валютаар илэрхийлэгдсэн аливаа хөрөнгө, эх үүсвэрийг нягтлан бодох бүртгэлд төгрөгөөр илэрхийлж тусгахад Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшийг баримтална.

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.Валютын арилжаа хийх зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Валютын зохицуулалтын талаар төрийн байгууллагуудын эдлэх бүрэн эрх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.