4 дугаар зүйл. Монгол Улсын валютын гадаад нөөц
1. Монгол Улсын валютын гадаад нөөц нь төрийн эрх бүхий байгууллагын болон арилжааны банкны эзэмшилд байгаа:
1/ гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
2/ чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
З/ гадаадад чөлөөтэй төлөгдөх болон гадаадын үнэт цаасны зах дээр борлогдох бүх төрлийн үнэт цаас;
4/ энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад олон улсын хэмжээнд валютын нөөцөд тооцогддог үнэт зүйлийн активаас бүрдэнэ.
2. Төрийн өмчид байгаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл нь төрийн эрх бүхий байгууллагын эзэмшилд байгаа валютын гадаад нөөцөд хамаарна.
З. Монгол улсын болон төрийн эрх бүхий байгууллагын эзэмшилд байгаа валютын гадаад цэвэр нөөцийг валютын гадаад нөөц тус бүрийн нийт дүнгээс гадаадаас авсан холбогдох богино хугацаат зээл, хадгаламжийг хасаж тодорхойлно.