10 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байдлыг хангахад мэдээллийн сүлжээ ашиглах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цахим мэдээллийн сүлжээ ашиглаж болно.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан цахим мэдээллийн сүлжээг ашиглан ирүүлсэн зохих баталгаа бүхий шийдвэр /баримт бичиг/ болон албаны хэрэгцээнд ашиглаж байгаа төрийн байгууллагын төвлөрсөн мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор хуульд заасан арга хэмжээг гүйцэтгэж болно.

10.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.