11 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллага, албан тушаалтан

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллага, албан тушаалтан

11.1.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ.

11.2.Хуульд заасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг хуулиар эрх олгогдсон, эсхүл тухайн шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ.

11.3.Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдийн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.