12 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн хэлбэр

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн хэлбэр

12.1.Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

12.2.Тогтоол нь доор дурдсан шаардлагыг хангасан байна:

12.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр, байршил;

12.2.2.тогтоолын гарчиг, он, сар, өдөр;

12.2.3.тогтоол гаргасан алба хаагчийн нэр, албан тушаал, цол;

12.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн дугаар;

12.2.5.тогтоол гаргах хууль зүйн үндэслэл;

12.2.6.тогтоол гаргах асуудлын агуулга;

12.2.7.тогтоолыг гүйцэтгэх хугацаа;

12.2.8.тогтоолд гомдол гаргах журам, хугацаа.

12.3.Тогтоолыг түүнд заасан хугацаанд, хугацаа заагаагүй тохиолдолд даруй биелүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.