13 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл
13.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэнэ.
13.2.Тэмдэглэл нь доор дурдсан шаардлагыг хангасан байна:
13.2.1.тэмдэглэл үйлдсэн газар, он, сар, өдөр;
13.2.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны товч утга;
13.2.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн овог, нэр, албан тушаал, цол, уг ажиллагаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр;
13.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүн;
13.2.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг.
13.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол үндэслэлийг зааж, тусгайлан тэмдэглэнэ.
13.4.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа, албадлагын арга хэмжээний үйл явц, үр дүнг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, бэхжүүлж болно.