15 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа тоолох
15.1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, ажлын өдөр, хоног, сар, жилээр тоолно.
15.2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.
15.3.Хугацааг тоолоход уг хугацаа нь дуусах хугацааны сүүлийн цаг, минутад дуусна.
15.4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь хугацаа дуусах сүүлийн хоногийн 24 цагт дуусна.
15.5.Хугацааг сараар тоолоход уг хугацааг дуусах сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тухайн өдөр байхгүй бол мөн сарын эцсийн өдөр хугацаа дуусна.
15.6.Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.
15.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно.