16 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа хэтрүүлсний үр дагавар

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа хэтрүүлсний үр дагавар

16.1.Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

16.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно.

16.3.Энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дээд шатны байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.