17 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа

17.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчаас хэрэгжүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн этгээд, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, олж тогтоох болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн албаны үйл ажиллагаатай нь холбогдуулан түүний амь бие, эрүүл мэндэд заналхийлсэн тохиолдолд туслалцаа үзүүлж, харилцан мэдээлэл солилцоно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан чиглэлээр туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, энэ хуулийн 100.7, 162.6, 180.3, 187.2, 189.6, 190.4, 239.5, 250.1-д заасны дагуу хамтран ажиллах журмыг цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга хамтран батална.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА

ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ҮҮСГЭХ, НЭГТГЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛГОХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.