19 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичиг

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичиг

19.1.Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна.

19.2.Гүйцэтгэх баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг дахин олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд хандана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.3.Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.