21 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх

21.1.Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

21.2.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн, эсхүл хураан авсан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт болон шаардлагатай бусад баримт бичгийг хавсаргана.

21.3.Хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй.

21.4.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.