23 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлэх
23.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно.
23.2.Даалгаврыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.