28 дугаар зүйл. Нэгтгэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх
28.1.Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 27.1, 27.2-т заасан түдгэлзүүлэх үндэслэл бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу түдгэлзүүлэх нь бусад төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол нэг төлбөр төлөгчид холбогдуулан явуулж байгаа бусад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж болно.
28.3.Нэгтгэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх тухай шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргана.