34 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн иргэний эрх зүйн чадамж
34.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ.
34.2.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэний эрх зүйн зарим, эсхүл бүрэн бус чадамжтай, иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хамгаалж оролцоно.
34.3.Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож болно.