35 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох

35.1.Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан эрх залгамжлагч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.

35.3.Шийдвэр гүйцэтгэгч дараахь баримт бичгийг үндэслэн талуудыг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солино:

35.3.1.эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр;

35.3.2.хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичиг.

35.4.Энэ хуулийн 35.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө гүйцэтгэсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүнээс үүсэх үр дагавар нь эрх залгамжлагчийн хувьд хүчин төгөлдөр байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.