36 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудын төлөөлөгч оролцох

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудын төлөөлөгч оролцох

36.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно.

36.2.Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно.

36.3.Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө.

36.4.Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичигтэй байна.

36.5.Төлөөлөх эрхийг гэрчилсэн бусад баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.