37 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

37.1.Иргэний эрх зүйн чадамжгүй, иргэний эрх зүйн зарим, эсхүл иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бөгөөд тэдгээр нь эрхээ нотлох баримт бичгийг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлнэ.

37.2.Сураггүй алга болсонд тооцогдсон иргэн оролцвол зохих ажиллагаанд эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

37.3.Нас барсан, нас барсан гэж зарлагдсан иргэний өв залгамжлагч оролцвол зохих ажиллагаанд өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

37.4.Энэ хуулийн 37.1-д заасан иргэний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.