38 дугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрх

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

38.2.Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

38.3.Итгэмжлэлд талуудын эдлэх зарим эрхийг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл иргэний эрх зүйн зарим, эсхүл бүрэн бус чадамжтай иргэний төлөөлөгч нь хуульд заасан талуудын эрхийг бүрэн эдэлнэ.

38.4.Төлөөлөгч энэ хуулийн 38.3-т заасны дагуу түүнд эдлүүлэхгүй байхаар зааснаас бусад эрхийг хэрэгжүүлэх зорилгоор төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох бөгөөд төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаална.

38.5.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцуулах тухай итгэмжлэлд төлөөлөгч дараахь эрхийг эдлэх эсэхийг тусгана:

38.5.1.гүйцэтгэх баримт бичгийг буцааж авах;

38.5.2.төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх;

38.5.3.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах;

38.5.4.төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэхээр гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой хөрөнгийг хүлээн авах;

38.5.5.төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг хүлээн авахаас татгалзах;

38.5.6.эвлэрлийн гэрээ байгуулах.

38.6.Төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэсэн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тухайн асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.