39 дугаар зүйл. Төлөөлөгчөөр оролцож болохгүй этгээд
39.1.Дараахь этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож болохгүй:
39.1.1.хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арван найман насанд хүрээгүй;
39.1.2.иргэний эрх зүйн чадамжгүй;
39.1.3.өөрөө иргэнийхээ хувьд, түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл өөрийн ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч шийдвэр гүйцэтгэгч.