46 дугаар зүйл. Хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулах
46.1.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн тухай бичгээр мэдүүлэг авах бөгөөд мэдүүлэг гаргахын өмнө мэдүүлгийг худал гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
46.2.Хөрөнгийн тухай мэдүүлэгт төлбөр төлөгч дараахь мэдээллийг тусгана:
46.2.1.банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, бусад хөрөнгө;
46.2.2.бусдын эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн хөрөнгө, ирээдүйд бий болох бусад хөрөнгө;
46.2.3.ирээдүйд үүсэх орлого, түүнийг шаардах эрх.
46.3.Төлбөр төлөгч хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
46.4.Төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн байдалд орсон өөрчлөлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэж, өөрчлөлтийг хөрөнгийн мэдүүлэгт тусгана.
46.5.Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлсэн, хөрөнгөө нуун далдалсан гэх үндэслэлтэй бол шийдвэр гүйцэтгэгч энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд түүний хөрөнгийг эрэн сурвалжилна.
46.6.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус гуравдагч этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн байдлын талаар бичгээр мэдүүлэг авч болно.
46.7.Энэ хуулийн 46.6-д заасны дагуу мэдүүлэг гаргахад энэ хуулийн 46.2, 46.3-т заасан журам нэгэн адил хамаарна.