45 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх хугацаа

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх хугацаа

45.1.Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг 06.00 цагаас 22.00 цагийн хооронд гүйцэтгэх бөгөөд тодорхой цагийг шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно.

45.2.Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг ажлын бус өдөр, эсхүл 22.00 цагаас 06.00 цагийн хооронд гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч, арга хэмжээг гүйцэтгэсэн тэмдэглэлд энэ тухай тусгана.

45.3.Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас энэ хуулийн 45.2-т заасан арга хэмжээг шууд гүйцэтгэсэн тохиолдолд 24 цагийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэнэ.

45.4.Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.