56 дугаар зүйл. Хөрөнгө хадгалах, хамгаалах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Хөрөнгө хадгалах, хамгаалах

56.1.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулсан бусад этгээдэд хадгалж, хамгаалуулахаар шилжүүлнэ.

56.2.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрээ байгуулсан бусад этгээдэд, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай зориулалтын байранд хадгалуулна.

56.3.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийн эрхийг гэрчлэх баримт бичгийг гүйцэтгэх баримт бичгийн хамт хадгална.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

56.5.Битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд хөрөнгийн шинж чанараас хамааран түүнийг ашиглах нь эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх, үрэгдүүлэх, гэмтээх эрсдэлтэй бол аливаа этгээдэд ашиглуулахыг хориглоно.

56.6.Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор хөрөнгийг ашиглах зайлшгүй шаардлагатай тохиолдолд түүнийг зохих ёсоор ашиглахад шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардахгүй.

56.7.Хадгалагч нь төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн гишүүн биш бол гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд хадгалсны хөлсийг тохиролцсоны дагуу шилжүүлнэ.

56.8.Мал, гэрийн тэжээвэр амьтан болон бусад хөрөнгийг хадгалуулсны хөлсийг тэдгээрийг хадгалахад зарцуулсан зардлыг тооцож, тухайн эд хөрөнгөнөөс бий болсон үр шимийг хасаж олгоно.

56.9.Хадгалагч шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, гэмтээсэн, устгасан, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учирсан хохирлыг бүрэн хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.