67 дугаар зүйл. Дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч хүсэлтээ буцаах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч хүсэлтээ буцаах

67.1.Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно.

67.2.Энэ хуулийн 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй.

67.3.Энэ хуулийн 67.2-т заасан тохиолдолд дуудлага худалдаа явуулах тухай тэмдэглэлийг хасуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

67.4.Дуудлага худалдааг энэ хуулийн 67.2-т заасны дагуу төлбөр авагчийн хүсэлтээр явуулаагүй тохиолдолд өргөдөл болон гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.