78 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн бие даан худалдан борлуулаагүй хөрөнгийг төлбөрт суутган авах тухай хүсэлт гаргах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн бие даан худалдан борлуулаагүй хөрөнгийг төлбөрт суутган авах тухай хүсэлт гаргах

78.1.Төлбөр авагч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гүйцэтгэх баримт бичгийн шаардлагад нийцэхүйц хөрөнгийг төлбөрт суутган авах тухай хүсэлт гаргаж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

78.2.Төлбөр авагч энэ хуулийн 78.1-д заасан санал гаргасан, төлбөр төлөгч энэ хуульд заасан хугацаанд хөрөнгөө бие даан борлуулаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсанд заасан үнээр төлбөр авагчид төлбөрт суутган шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

78.3.Энэ хуулийн 78.2-т заасан шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргана.

78.4.Төлбөрт суутган шилжүүлэх хөрөнгийн үнэлгээ гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд илтэд нийцэхгүй, эсхүл хэд хэдэн төлбөр авагч хөрөнгийг төлбөрт суутган авах тухай санал гаргасан, эсхүл нэг гүйцэтгэх баримт бичигт заасан хэд хэдэн төлбөр авагч байгаа тохиолдолд хөрөнгийг энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасны дагуу худалдан борлуулж, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.