77 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

77 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх

77.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх дараахь арга хэмжээг гүйцэтгэж болно:

77.1.1.төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх;

77.1.2.төлбөр төлөгчийн тогтмол цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх;

77.1.3.төлбөр төлөгчийн бусдын эзэмшилд байгаа хөрөнгөөс суутгал хийх;

77.1.4.гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд төлбөр төлөгч биечлэн оролцох шаардлагагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг төлбөр төлөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гүйцэтгэх;

77.1.5.шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгүүлэх.

77.2.Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.