76 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

76 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх

76.1.Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас болон бусад хөрөнгөөс суутгал хийх гэж төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан, барьцаалагдсан хөрөнгийг, эсхүл түүнийг худалдан борлуулсан үнийн дүнг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах ажиллагааг ойлгоно.

76.2.Энэ хуулийн 76.1-д заасан ажиллагааг төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бус мөнгөн хөрөнгөөс эхлэн хэрэгжүүлнэ. Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол энэ хуульд заасан дарааллын дагуу бусад хөрөнгөөс суутгал хийнэ.

76.3.Төлбөр төлөгч суутгал хийлгэх хөрөнгийн дарааллын талаар хүсэлт гаргаж болно. Суутгал хийх хөрөнгийн дарааллыг шийдвэр гүйцэтгэгч энэ хуульд нийцүүлэн тогтооно.

76.4.Төлбөрт гаргуулсан бэлэн мөнгөнөөс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцон суутгаж, үлдэх хэсгийг энэ хуулийн 107.4-т заасны дагуу төлбөр авагчид шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.