8 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүй

8.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:

8.1.1.хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах;

8.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийх;

8.1.3.дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх;

8.1.4.хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах;

8.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусдад хувийн ашиг сонирхлын үүднээс дарамт, шахалт үзүүлэх;

8.1.6.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.