7 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
7.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно.
7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.
7.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох, албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хууль бусаар ашиглах, зохих зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./