81 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн эдийн бус хөрөнгөөс суутгал хийх
81.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн дараахь эдийн бус хөрөнгөөс суутгал хийж болно:
81.1.1.үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээдэд холбогдох бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсний төлбөрийг шаардах эрх;
81.1.2.гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөгчийн шаардах эрх;
81.1.3.үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх эрх;
81.1.4.хуулиар хориглосноос бусад тохиолдолд оюуны өмчийг эзэмших, ашиглах, өмчлөх болон тэдгээртэй холбоотой шаардах эрх;
81.1.5.төлбөр төлөгчийн эдийн бус бусад хөрөнгө.
81.2.Төлбөр төлөгчийн эдийн бус хөрөнгөөс суутгал хийхдээ энэ хууль, бусад хуульд заасан журмыг баримтална.
81.3.Зарим төрлийн эдийн бус хөрөнгөөс суутгал хийх журмыг Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож болно.